МХБХ-ны цомын аваргууд ням гарагт тодорно
2017-10-05

 

Монголын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний шигшээ тоглолт энэ долоо хоногийн ням гарагт болно. Хүйтэн өвөл хаяанд ирэх үед болдог уламжлалтай цомын финал нь гадаа талбайн улирлын хаалт байдгаараа онцлог. Өөрөөр хэлбэл энэхүү тоглолтоос хойш багууд футзалын улиралдаа бэлддэг уламжлалтай.

 

Энэ жилийн шигшээ тоглолтод Улаанбаатар сити- Эф Си Улаанбаатар багууд шалгараад байгаа билээ. Нийслэл хотоор овоглосон 2 багийн хувьд өнгөрсөн жил мөн МХБХ-ны цомын тэмцээнд таарч тоглосон бөгөөд тухайн тоглолтод 12 гоол орж байсан түүхтэй.

 

Учраа таарах бүртээ тун нээлттэй тоглолтыг үзүүлдэг хоёр багийн тулаан энэ удаад хэнийх нь ялалтаар өндөрлөхийг харах мөч ойртож байна.

 

Энэ сарын 8-ны өдрийн 16:00 цагаас эхлэх тус тоглолтыг доорх холбоосоор хүлээн авч үзээрэй.

 

https://mycujoo.tv/

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин