Индонезид аварга могой хүн рүү дайрчээ

Индонезийн Суматра арлын Батанг Гансал дүүрэгт аварга могой хүн рүү дайрсан хэрэг гарчээ.
Энэхүү хэрэг өчигдөр орон нутгийн цагаар 14.00 цагийн орчимд дал модны талбайн ойролцоо болсон байна. Дал модны талбай ойролцоо их хулгана байдаг учир могой ан хийхээр тус бүс нутагт байсан байх магадлалтай гэв.
Тус арлын оршин суугч Набабан гэх эрэгтэй аварга могойн дайралтад өртөж, улмаар хазуулсан аж. Азаар эрэгтэй могойд хатгуулсан ч амьд үлдсэн байна. Тэрбээр уг аварга могойг арлын иргэдэд аюул заналхийлэл учруулахаас урьтаж барихыг тосгоны залуус уриалжээ.
Залуус 7.8 метр урт аварга могойг амжилттай хөнөөж, улмаар модонд өлгөсөн аж. Могойнд хатгуулсан эр уг үйл явдлын дараа яаралтай эмнэлэгт хэвтсэн гэнэ.
Энэхүү аварга могой өнгөрсөн сараас тосгоны иргэд рүү дайрч, их хэмжээний хохирол учруулсан байна. Тосгоны иргэдэд аюул учруулаад буй аварга могойг барьснаа тэмдэглэн, махаар нь зоог барьцгааж, арьсыг хар захын худалдаачдад заржээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ