Лас Вегасын халдагч найз бүсгүйдээ 85 мянган евро өгчээ

img

АНУ-ын зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотноо байрлах “Mandalay Bay” гэх тансаг зэрэглэлийн зочид буудлын өмнөх талбайд зохион байгуулагдаж байсан амьд хөгжмийн тоглолтын үеэр нэг этгээд иргэд рүү гал нээсэн.

 


 

Уг үйл явдлын улмаас 59 хүн амиа алдаж, 527 хүн гэмтэж, өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.  Гэмт этгээд “Mandalay Bay” зочид буудлын 32 давхраас иргэд рүү гал нээсэн аж. Халдлагыг Стефэн Крэйг Пэддок гэгч үйлдсэн бөгөөд тэрээр уг зочид буудлын тусгай өрөөг өнгөрсөн пүрэв гаригт хөлсөлсөн бөгөөд цагдаагийнхан өрөөнд нэгжлэг хийхэд 22 төрлийн галт зэвсэг олджээ.  Тэрээр цагдаагийнхныг ирэхээс урьтаж, амиа егүүтгэсэн билээ.

 

Энэхүү хэргийн дараа түүний найз бүсгүй болох Филиппинийн иргэн Марилоу Данли Манила хотоос шууд нислэгээр АНУ-д ирж, байцаалт өгчээ.

 

Тэрбээр "Тэр их тайван хүн байсан. Энэ хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө намайг гэртээ хариад гэр бүлийнхэнтэйгээ уулзаад ир гэж хэлсэн. Энэ бол түүний сүүлчийн үг. Мөн намайг нисэх буудалд ирэх үед тэрээр над руу 85 мянган еврог шилжүүлж, амралтаа хөгжилтэй өнгөрүүлэхийг хүссэн. Би түүнийг халдлага үйлдэх гэж байсан талаар огт мэдээгүй” гэж хэлжээ.

 

Цагдаагийнхан өчигдөр халдлага үйлдсэн этгээдийн нэг сая ам.долларын үнэтэй харш болон хоёр хувийн онгоцыг нь битүүмжилсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХЭХЭ:
85 МЯНГАН ДОЛЛАРААР 00 ЦААС ХУДАЛДАЖ АВААД ГЭР БҮЛИЙНХ НЬ ХҮМҮҮСТ ТАРААЖ ӨГӨХ ҮҮ ТАХИАНЫ ТАРХИТАЙ ПИЗДА МИНЬ
2017-10-08
Зочин:
ene baildaj toglodog computer togloom humuusiig iim setgetsiin ovchtei bolgoj bgaa huuhduudee iim pc togloomoor buu togluul
2017-10-07
Зочин:
Mungunduu sagatsan bayan baagiid amidral ni utaggui bolj l de. Suuldee uheh muruuruu uhehgui olon hunii amiar togloj setgel hamamj avaad uuriigaa horooj de.
2017-10-06
Zochin:
Huraaj avaad nas barsan humuusd ni zartsuulval tasrna
2017-10-06
ХЭХЭ:
85 МЯНГАН ДОЛЛАРААР 00 ЦААС ХУДАЛДАЖ АВААД ГЭР БҮЛИЙНХ НЬ ХҮМҮҮСТ ТАРААЖ ӨГӨХ ҮҮ ТАХИАНЫ ТАРХИТАЙ ПИЗДА МИНЬ