Тиллерсон, Трампыг тэнэг гэж хэлснээ хүлээн зөвшөөрөв

img

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон  хэвлэлийн хурал зохион байгуулж, өөрийнх нь нэр холбогдоод буй зарим асуудлаар байр сууриа хүргэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Сүүлийн үед “Төрийн нарийн бичгийн даргыг Ерөнхийлөгч Дональд Трамптай таарамжгүй харилцаатай, улмаар огцрох гэж байгаа” хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлэх болсон.

 

Энэ талаар Тиллерсон “Би албан тушаалаа огцрохгүй. Надад эхлүүлээд дуусаагаагүй олон ажил байна. Энэ албыг анх авахдаа би тогтвортой, ямар ч дарамт шахалтыг үл тоон ажлаа хэвийн үргэлжүүлэхээ амласан нэгэн. Тиймээс би огцрохгүй” гэж хэлжээ.

 

Уг хэвлэлийн хурлаас ганцхан цагийн өмнө “NBS” суваг “Тиллерсоныг огцрохоор болсон. Тэрбээр огцрох өргөдлөө өгсөн ч Дэд ерөнхийлөгч Майк Пенс түүнийг ятгасан” гэж мэдээлсэн аж.

 

Энэ талаар Тиллерсон мэдэгдэл хийгээгүй байна. Хэвлэлийнхэн “Та Ерөнхийлөгчийг тэнэг гэж хэлсэн юм уу?” хэмээн асуужээ. Трамп өнгөрсөн амралтын өдөр “Тиллерсон Хойд Солонгостой яриа хэлэлцээр хийнэ хэмээн хий дэмий зүйл хийж байна” хэмээн шүүмжилсэн. Энэхүү шүүмжлэлийн дараа Тиллерсон Цагаан ордны тэргүүнийг “Тэнэг” гэж хэлсэн хэмээн “NBS” суваг мэдээлсэн.

 

Трамп өнгөрсөн долоодугаар сард скаутуудын цугларалт дээр үг хэлэхдээ хэтэрхий улстөржиж, бага насны хүүхдүүдийн өмнө бүдүүлэг аашилсан юм. Энэхүү мэдэгдлийн дараа Тиллерсон, Ерөнхийлөгчөө “тэнэг” гэсэн байна. Харин тэрбээр “Хойд Солонгосын талаарх жиргээний дараа Трампыг ийнхүү хэлээгүй” хэмээн хэвлэлийн хурлын үеэр олон нийтэд учирлажээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ