Хийжүүлсэн ундаа, тамхины татварыг огцом нэмлээ

Арабын Нэгдсэн Эмират улсын эрх баригчид хийжүүлсэн ундаа, тамхины татварыг огцом нэмсэн талаар “www.khaleejtimes.com” сайт мэдээллээ.
Хийжүүлсэн ундааны татварыг 50 хувь, эрч хүч сэргээх энергийн ундаа болон тамхины татварыг шууд 100 хувиар нэмжээ. Энэ сарын 1-нээс татвар нэмсэн байна.
Тус улсад чихрийн шижин өвчин тахал мэт газар авч буй бөгөөд энэхүү өвчнөөс иргэдээ урьдчилан хамгаалахын тулд хийжүүлсэн ундаа, тамхи зэргийн татварыг нэмэхээр болсон байна.
20-79 насны нийт иргэдийн 19.3 хувь нь чихрийн шижин өвчнөөр шаналж буй гэнэ.
Нэр бүхий бүтээгдэхүүний үнийг нэмсэн шалтгаанаа албаныхан "Өсвөр үеийнхний дунд хийжүүлсэн ундаанаас үүдэлтэй өвчлөлт газар авч байна. Мөн манай улс тамхины хэрэглээгээрээ олон улсад дээгүүр байр эзэлж буй учир татвар нэмэхээр шийдвэрлэсэн. Бидний шийдвэр ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах гэсэн оролдлого” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ