Салман хааны сууж явсан онгоцны урсдаг шат эвдэрчээ

Саудын Арабын эзэн хаан Салман ОХУ-ын нийслэл Москва хотноо төрийн дээд хэмжээний айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Эзэн хаан болон түүний түшээдийн зорчиж явсан нисэх онгоц Москва хотноо газар дахь үед бага зэргийн осол гарсан гэнэ.
Хаан онгоцноосоо буух үед онгоцны урсдаг шат гэнэт ажиллахаа больсон байна. Хэсэг хугацаанд урсдаг шат хэвийн ажиллахыг хүлээсэн эзэн хаан тэсвэр алдаж, улмаар шатаар өөрөө буужээ.
“Анх удаагаа урсдаг шат ажиллахгүй, гацаж байна” хэмээн ахмад мэдэгдэв.
Эзэн хааны Москва дахь айлчлал маргааш дуусах бөгөөд түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Кремлийн ордондоо хүлээн авч, цагийн үеийн асуудлаар ярилцжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ