Карибын арлыг хар шуурга дайрч, 22 хүн амиа алджээ

Карибын арлуудыг өчигдөр гэнэтийн хар шуурга дайран өнгөрсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Коста Рика, Никарагуа, Гондурас зэрэг улсуудад их хэмжээний хохирол учирсан байна.
Гэнэтийн хар шуурганы улмаас 22 хүн амиа алдаж, 20 хүн сураггүй болжээ. Хар шуурганы улмаас Коста Рика улсын 40 мянган иргэн орон гэргүй болсон байна.
Мөн Гондурас улсад шуурганы улмаас гурван хүн амиа алдаж, ихэнх зам болон талбай усанд автжээ. Хар салхины улмаас дээрх улсууд бүх нислэгээ цуцлах шийдвэрийг гаргасан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ