Завь осолдож, хүүхдүүд энджээ

Мьянмарын шашны цөөнх гэгддэг Роханжи үндэстний зорчиж явсан хоёр ч завь зорьсон газраа хүрч чадалгүй осолджээ. Завинуудад Бангладешийн ойролцоо осолдсон бөгөөд 100 орчим хүн сураггүй болсон хэмээн албаныхан мэдээлэв. Дүрвэгсэд Наф голыг гатлах үедээ ийнхүү осолджээ.
Аврагчид ослын газар ажиллаж буй бөгөөд уснаас 12 хүний цогцсыг гаргаж, таних ажиллагааг явуулж байна. Амиа алдагсдын 10 нь бага насны хүүхэд гэдгийг Аврах албанаас уламжилжээ.
Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар “даац хэтрүүлсэн” хэмээн үзэж байна.
Мьянмарын армийнхны явуулж буй цэргийн ажиллагаанаас болж, тус улсыг орхин гаргах роханжичуудын тоо 800 мянгад хүрчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ