“Dove” өнгөт арьстануудаас уучлалт гуйлаа

Гоо сайхны “Dove” брэнд шинэхэн сурталчилгааныхаа төлөө өнгөт арьст бүсгүйчүүдээс уучлалт гуйсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тус брэнд шинэхэн биеийн лосьоны сурталчилгаандаа өнгөт арьстай бүсгүйг тоглуулсан аж. Уг лосьоныг хэрэглэсэн өнгө арьс бүсгүй хормын төдийд цагаан арьстай болж буйгаар энэхүү сурталчилгаанд дүрслэгджээ.
“Dove” өчигдөр энэхүү сурталчилгаагаа фэйсбүүк хуудастаа нийтэлсэн аж. Сурталчилгаа нийтийн хүртээл болсны дараахан олон нийт дургүйцлээ илэрхийлжээ.
Компанийн удирдлагууд өнгөт арьстануудыг гутаан доромжилсон сурталчилгааныхаа төлөө олон нийтээс уучлалт гуйж, фэйсбүүкт нийтлэгдсэн уг сурталчилгааг устгасан байна.
Гэхдээ тус компани 2011 онд шинээр гаргасан гарын шингэн савныхаа сурталчилгаанд мөн өнгөт арьстай залууг тоглуулж, олны дургүйцлийг хүргэж байв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ