МБСХ-ны их хурал дахин хойшилжээ

img

 

Манай улсад өндөр хөгжсөн Топ-4 спортын нэг бол буудлага спорт. Тэр ч утгаараа Монголын буудлага спортын холбоо нь өргөн үйл ажиллагаатай, олон тооны тамирчид, гишүүдийг багтаасан тэргүүлэх холбоодын нэг билээ.

 

Тэгвэл тус холбооны их хурал өчигдөр болох байсан ч дахин хойшлуулсан мэдээтэй байна. Эх сурвалжийн мэдээлснээр их хурлын товыг ердөө 2 өдрийн өмнө зарласан нь дүрэм зөрчсөн үйлдэл учраас дахин хойшлуулсан мэдээтэй байна. Холбооны дүрэм ёсоор их хурлын товыг 30 хоногийн өмнө зарлах ёстой байдаг аж.  Улмаар хурал ирэх 11-р сарын 11-ний өдөр зохион байгуулагдахаар болжээ.

 

Тус холбоо Рио-2016 Олимпийн наадмаас хойш ээлжит их хурлыг зохион байгуулахаар хоёр удаа тов гаргасан ч тухай бүртээ хойшилж байсан аж.

 

Г.Баяраа

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ