Герман, Франц улс Каталоныг тусгаар улс болохыг дэмжихгүй

Испанийн Каталон мужийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Тусгаар улс болох асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулсан билээ. Санал хураалтад 2.2 сая иргэн оролцсон бөгөөд 90.9 хувийн саналаар “Каталоныг бие даасан тусгаар улс болох”-ыг иргэд дэмжсэн юм.
Санал хураалтын үеэр Испанийн цагдаагийнхан саналыг хайрцгуудыг булаан авах зэрэг хууль бус үйлдэл хийсэн. Мөн цагдаагийнхан, иргэд хоорондоо мөргөлдөж, 700 орчим хүн бэртсэн билээ.
Испанийн эзэн хаан Филипп өнгөрсөн баасан гаригт иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн явдлын төлөө Каталоны эрх баригчдаас албан ёсоор уучлалт гуйсан боловч санал хураалтыг нь “хууль бус” гэж мэдэгджээ.
Испанийн Ерөнхий сайд Мариано Ражой “Бид хэзээ ч байр сууриа өөрчлөхгүй. Каталон бол Испанийн газар нутгийн нэгээхэн хэсэг” гэсэн байна. Тэгвэл Ерөнхий сайд өчигдөр хийсэн мэдэгдлийнхээ үеэр "Бидний шийдвэрийг Франц, Германы эрх баригчид хүндэтгэж, бидний талд зогсч байгаа” хэмээн мэдэгдэв.
Каталоны тэргүүн Карлес Пугамдэмтл “Бид хэзээ ч хойшоо ухрахгүй. Ямар ч дарамт шахалтыг даваад л гарах болно. Хэрвээ ухрах байсан бол энэ бүхнийг хэзээ ч эхлүүлэхгүй байх байсан” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ