Улаан загалмайн нийгэмлэгийн ажилчид халдлагаар амиа алджээ

Энэ жил олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн долоон ажилтан халдлагаар амиа алдсан хэмээн тус байгууллагаас мэдээллээ. Бүх ажилчид Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байхдаа гэнэтийн халдлагад өртөж, амь насаараа хохирсон гэнэ.
Улаан загалмай нийгэмлэгийн тэргүүн “Үнэхээр хүнд шийдвэр” хэмээн мэдэгдээд “Ажилчдынхаа амь насыг хамгаалахын тулд бид бүхий л арга хэмжээгээ авч ажиллана. Гэхдээ бидний тусламж хэрэгтэй байгаа газар бид байх ёстой. Олон хүнд бидний тусламж хэрэгтэй байгаа” гэж хэлжээ.
Тэрбээр мэдэгдлийнхээ үеэр “Бид Афганистанаас бүх ажилчдаа гаргахгүй. Улаан загалмай энэ улсад хэрэгтэй. Гэхдээ энэ улсад ажиллаж буй ажилчдынхаа тоог хязгаарлах нь зүй ёсны хэрэг” гэж мэдэгдэв.
Афганистаны ихэнх газар нутагт алан хядах “Талибан” бүлэглэл, Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл хорлон сүйтгэх ажиллагаагаа улам эрчимжүүлсээр байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ