Трамп дэлхийн III дайнд бэлдэх хэрэгтэй хэмээн хэлсэн

img

АНУ-ын эрх баригч Бүгд Найрамдах намаас сонгогдсон сенатор Боб Коркер Ерөнхийлөгч Дональд Трампыг шүүмжилжээ.

 

 

Тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трампын явуулж буй бодлого АНУ-ын зарчимтай харшилж буйг онцлон тэмдэглээд “Трамп улстөрийн бүхий л асуудлаар реалити шоу зохион байгуулж буй мөртлөө огтхон ч амлалтадаа биелүүлэхгүй байна. Мөн тэрбээр гадаадын орнуудыг өдөөн турхирсан мэдэгдэл хийж, олон улсад АНУ-ын нэр хүндийг унагааж байна” гэж хэлжээ.

 

Боб Коркер хэвлэлийнхэнд “Трамп өмнө нь “Бид дэлхийн III дайнд бэлдэх хэрэгтэй” хэмээн хэлж байсан. Түүний үг болон үйлдэл америкчуудад сөргөөр нөлөөлөх вий хэмээн эмээж байна. Тэрбээр индэр дээр гарсан бол ямар ч хамаагүй сэдвээр ярих ёстой гэсэн үг биш. Тэр үргэлж орилж бас хашгирч байдаг. Мөн тэрбээр гадаадын улс орны тэргүүн болон урлаг, спортын эрхмүүдийг өөрийн үзэл бодлоороо шүүмжилж болохгүй. Түүний энэхүү үйдлүүд нь түүнийг тэнэг мэт харагдуулдаг” гэв.

 

Сэтгүүлчид “Бүгд Найрамдах намыг Трамп эрх баригч болгосон. Та яагаад намын нөхрөө шүүмжилж байгаа юм бэ?” хэмээн асуухад сенатор “Сөрөг хүчин заавал Ерөнхийлөгчөө шүүмжлэх ёстой гэсэн хууль байхгүй. Би хэдий Трампын намын нөхөр ч түүний үйлдэл миний дургүйцлийг хүргэж байна” гэж хариуллаа.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ