Тайландад ирэх онд парламентын сонгууль болно

Тайландын Засгийн газар ирэх оны арваннэгдүгээр сард парламентын сонгууль зохион байгуулагдахаар болжээ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд, генерал Прают Чан-Оча хэвлэлийн хурал хийхдээ мэдэгдэв.
Тэрбээр “Ирэх оны зургаадугаар сар гэхэд парламентын сонгуулийн албан ёсны тов гарна” гэж хэллээ. Эзэн хаан Маха Важиралонгкорн тун удахгүй албан ёсны сонгуулийн зарыг нийтэд түгээх гэнэ.
Тус улсын Ерөнхий сайд асан Йинглак Чинаватын авлигын хэргээс болж өнгөрсөн 2014 онд Тайландад эмх замбараагүй байдал үүсч, олон хүний амиа алдсан юм.
Улс орон нь үүсээд буй хямралын намжаахын тулд армийнхан төрийн эргэлт хийж, улмаар засгийн эрхийг авсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ