Пак Ын Хэ цагдан хоригдоод зургаан сар болжээ

img

Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Ын Хэд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Сөүлийн шүүхийн байранд болсон талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Ын Хэ

 

Авлига болон эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаад буй Пак Ын Хэгийн цагдан хоригдож буй хугацаа өнөөдрөөр дуусгавар болно.

 

Өчигдөр болсон шүүх хурлаар түүнийг цагдан хорих хугацааг сунгах эсэх асуудлаар хэлэлцсэн аж.

 

Пак Ын Хэг парламент огцруулах шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд гаргасан бөгөөд тэрбээр дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Сөүлийн цагдан хоригдох байранд хүргэгдсэн билээ.

 

Зургаан сарын турш хоригдож буй 65 настай Пак Ын Хэгийн нас өндөр, мөн эрүүл мэндийн байдал тогтворгүй байгааг харгалзан үзэж, танхимын зарим гишүүн түүнийг гадуур байцаах хүсэлтэй байна.  

 

Прокурорууд Пак Ын Хэд 45 жилийн ял төлөвлөөд буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
uls turiin ursulduunl yum bolov uu.elbegdorj enhbayriig dardagtai adil yum bolj bh shig bn .
2017-10-13
Зочин:
Eooe.... manaid shuuh prokuroruud ni ingeed shudarga ajillaad C. Bayar terguutei hulgaichuudiig shuugeed ugdug ch boloosoi....
2017-10-11