М.Улаанбаатар Дэлхийн аварга боллоо
2017-10-12

 

Болгар улсын Пловдив хотод сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн Ахмадын ХIХ дэх ДАШТ эхэлж,  41 орны 600 гаруй ахмад бөхчүүд зодоглож байна.


Ахмадын ДАШТ сонгомол барилдааны төрлөөр эхэлж  В ангиллын 130 кг-ын жинд зодоглосон спортын мастер, Улсын начин М.Улаанбаатар эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Финляндын бөх Хейки Жанне Хааракангасыг 8:0, гуравдугаар тойрогт хорватын бөх Иван Матековичийг 5:0 онооны харьцаагаар хожиж, хагас шигшээд Энэтхэгийн бөх Харандер Сингх, шигшээд Ираны бөх Бахалдин Мохаммад Каримзаден нарыг дараалан цэвэр ялж сонгомол барилдааны ахмадын Дэлхийн аварга цолыг эх орондоо анх удаа авчирлаа.


М.Улаанбаатар нь чөлөөт бөхийн спортоор “Замчин” спорт клубт Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор хичээллэж байжээ.  Энэ өдөр сонгомол барилдааны В ангиллын 78 кг-ын жинд барилдсан Ч.Пүрэвбаяр, 88 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Д.Ганбат нар жиндээ V байранд оржээ.

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин
DMAYGMARDORJ:
BAYR HURGII. OLON HODOLMOR SHUUDEE,aMJILT BUGDED N
2018-12-05
Зочин:
гадаадад явахдаа уб болчихдог юм байна
2017-10-14
Erka:
Naad medeeleliinhee hunii neriig zuv bicheech улсын начин М.Цанлиг geed songomol buhiin anhnii delhiin avarga.
2017-10-13
Tsog:
Ха ха Цанлиг начинг Улаанбаатар болгож гэнэ ...
2017-10-12
Зочин:
гадаадад явахдаа уб болчихдог юм байна
Зочин:
улсын начин Улаанбаатар гэж сонссон хүн байна уу
2017-10-12