Трамп хоёр Солонгосын цэрэггүй бүсэд айлчилна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тун удахгүй Азийн орнуудад төрийн дээд хэмжээний айлчлал хийх билээ.
Тэрбээр Цагаан ордны тэргүүнээр сонгогдсоноос хойш анх удаагаа Азид айлчлах юм.
Ерөнхийлөгчийн эхний зогсоол бол АНУ-ын Ази дахь гол холбоотон Өмнөд Солонгос улс аж. Трамп энэхүү айлчлалынхаа үеэр хоёр Солонгосын цэрэггүй бүсэд айлчилж, Солонгосын хойгийн нөхцөл байдалтай биечлэн танилцахаар болсон талаар “www.bloomberg.com” сайт мэдээллээ.
1950-1953 оны хооронд дэгдсэн Солонгосын дайны үеэр уг бүсийг цэрэггүй бүс болгосон юм.
Энэхүү цэрэггүй бүсэд хоёр улсын цэргүүд үргэлж хамгаалалтад гардаг. Трамп айлчлалынхаа үеэр шууд Хойд Солонгосын цэргүүдтэй шууд нүүр тулах боломжтой аж.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун хоёр сарын өмнө уг бүсэд нууцаар айлчилж, цэрэггүй бүсээс холгүй зохион байгуулагдаж буй АНУ-Өмнөд Солонгосын цэргийн сургуулилттай биечлэн танилцсан билээ.
Трамп Өмнөд Солонгосоос гадна Япон, БНХАУ, Филиппин, Вьетнам улсад айлчилна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ