АНУ, Израйлийн төлөө “ЮНЕСКО”-оос гарлаа

img

АНУ, НҮБ-ын шинжлэх ухаан, соёлын байгууллага болох “ЮНЕСКО”-оос гарч, гишүүнчлэлээ цуцалж буйгаа мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт уламжиллаа.  Вашингтон, “ЮНЕСКО”-оос гарч буй шалтгаанаа “Израйль улсыг гадуурхах бодлогыг “ЮНЕСКО” явуулж байна” гэж тайлбарлажээ.

 

 

АНУ-ын Төрийн департментийн төлөөлөгч “CNN” агентлагт “ЮНЕСКО”-д өнөөдрөөс эхлэн манай улсаас төлөөлөгч суухгүй” гэж ярьсан байна.

 

АНУ-ын эрх баригчдын дээрх шийдвэрт сэтгэл дундуур буйгаа “ЮНЕСКО”-ийн албаныхан мэдэгдээд, тус байгууллагын тэргүүн Ирина Бокова “Олон улсад үүсээд буй асуудлуудаас болж нийгэм бутран задарч байхад дэлхийн тэргүүлэгч гүрэн АНУ, ийнхүү НҮБ-ын боловсрол, соёлыг хамгаалахын төлөө хичээнгүйлэн ажиллаж буй агенлагаас гарч буйгаа зарлалаа” гэж мэдэгдлээ.

 

АНУ-ын шийдвэрийг хэвлэлийнхэн нийтэд түгээсний дараахан Израйлийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху талархлаа илэрхийлэн, өөрийн твиттер хуудастаа “Тун зоригтой шийдвэр.  Би мөн энэ байгууллагаас гарах үүргийг сайддаа даалгасан” гэж жиргэжээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоноос хойш хоёр улсын харилцаа улам “бат бөх” болсон гэхэд болно.  Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн сард зохион байгуулагдсан НҮБ-ын чуулга уулзалт дээр “Ираны эрх баригчдын алсаас санхүүжүүлж буй террористууд Израйлийн тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлж байна” гэж мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Huurhii Palestine-chuudin gazar nutagiig ezlen avch suurishsan unhii Israel-chuud l uxej dald orvol taarna, Israel gej uls baih eosgui!!!!!!!
2017-10-14