АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өчигдөр “CNN” агентлагт олон улсын анхаарлын зүй ёсоор татаж буй Хойд Солонгосын асуудлаар ярьсан байна. Тэрбээр “Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгостой дипломат харилцаа тогтоох замаар асуудлаа шийдвэрлэхийг хүсч байна. Бид маргааныг хүсэхгүй байна. Хоёр улсын дунд үүсээд буй таагүй харилцааг эвээр шийдэхийг эрмэлзэж байна” гэж мэдэгджээ.
“Хойд Солонгос дахин туршилт хийж, баллистик пуужин харвасан өдөр тэдэнтэй дипломатаас өөр замаар ярих болно. Хойд Солонгосын цөмийн заналхийлэл урьд өмнө нь байгаагүйгээр олон улсын эв нэгдлийг авчирсан. Учир нь олон улс тус улсын эсрэг нэгдэж бас тэмцэж байна” хэмээн Тиллерсон ярилцлагынхаа үеэр онцлов.
Тэрбээр өнгөрсөн сард Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтэй уулзаж, олон улсад үүсээд буй таагүй уур амьсгалыг зогсоохыг хүссэн билээ.
Ирэх сард Трамп Азийн орнуудад айлчлах бөгөөд Өмнөд Солонгост айлчлах үеэрээ хоёр Солонгосын цэрэггүй бүсэд очихоор болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |