Террористуудын эзэлсэн хотод 1000 хүн амиа алджээ

img

Исламын улс бүлэглэлийн Филиппин дэх салбар болох “MILF” бүлэглэл өнгөрсөн тавдугаар сарын дундуур 200 мянган оршин суугчтай Марава хотыг хяналтадаа авсан билээ.

 

 

Армийнхан хотыг чөлөөлөхөөр тэмцэж байгаа боловч өнөөг хүртэл хотыг 100 хувь чөлөөлж чадаагүй байна.

 

“Террористууд болон цэргийн ажиллагаанаас болж Марава хотноо 1000 орчим хүн амиа алдсан” талаар Хүний эрхийн байгууллагууд мэдэгдэв.

 

Тэгвэл уг асуудлаар тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте “Бид газар нутгийнхаа нэгээхэн хэсгийг чөлөөлөх болно. Террористуудаас эмээх зүйл алга” гэж хэлжээ.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Теллерсон Филиппинд айлчлах үеэрээ террористуудын хяналтад байгаа хотод агаараас цохилт өгөхийг дэмжиж, уг цэргийн ажиллагаанд туслалцаа үзүүлэхээ амласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ