Блогчин эмэгтэй захиалгат аллагын золиос болжээ

Авлигын хэрэгт холбогдсон Мальт улсын эрх баригчдыг шүүмжилж, олонд танигдсан блогчин эмэгтэй амиа алдсан талаар тус улсын цагдаагийнхан мэдэгдлээ.
53 настай Дафне Карүди Гализияг автомашиндаа суух үед түүний машин дэлбэрч, улмаар блогчин амиа алджээ. Энэхүү хэрэг түүний гэрийн гадна болсон бөгөөд дэлбэрэлт болох үед хүү нь гэртээ байсан гэнэ.
Цагдаагийнхан уг хэргийг “санаатай аллага байж болзошгүй” хэмээн үзэж, мөрдлөгө явуулж эхэлсэн байна.
Уг хэргийн дараа нэгэн блогчин “Түүний хэлсэн үг эрх баригчдад хүнд цохилт өгдөг байсан. Тэрээр эцсээ хүртэл авлигачдыг шүүмжилсэн” хэмээн бичжээ.
Блогчин эмэгтэй амиа алдсаны дараа түүний дэмжигчид Слиема хотноо тайван жагсаал зохион байгуулж, түүнд хүндэтгэл үзүүлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ