Билли Жое Сандерс цол хамгаалах тулаан хийнэ

img

 

Мэргэжлийн боксын WBO холбооны -73 кг жингийн аварга цолыг өдгөө Их Британийн тулаанч Билли Жое Сандерс эзэмшиж байгаа. Энэ жил 28 настай Британи залуугийн хувьд анх 2011 онд мэргэжлийн замналаа эхлүүлсэн бөгөөд энэ хугацаандаа нэг ч ялагдал амсаагүй байгаа юм. Нийт 25 тулаан хийж 12-ыг нь хугацаанаасаа өмнө дуусгасан тэрбээр бүс хамгаалах ээлжит тулаанаа хийхээр болжээ.  

 

Энэ удаад түүний өрсөлдөгч нь Канадын боксчин Давид Лемье байх гэнэ. Замналдаа 41 тулаан хийснээс 38 хожил, 3  хожигдолтой гарч ирсэн Канад залуу өмнө нь WBO болон WBC холбоодын аварга цолыг эзэмшиж байсан нэгэн билээ.

 

Хоёр тамирчны тулаан энэ оны 12-р сарын 16-ны өдөр Канадын Кэбэк мужид байрлах Плэйс Бэлл ордонд болох тов гараад байна.   

 

Г.Баяраа

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ