Тэрбумтан эр Чехийн Ерөнхий сайдаар сонгогдлоо

img

Чех улсад өчигдөр парламентын сонгууль болж, тус улсын Сонгуулийн хороо өнөөдөр урьдчилсан дүнг нийтэд танилцуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбумтан Андрей Бабишийн тэргүүлдэг “ANO” улс төрийн хөдөлгөөн иргэдээс хамгийн санал авч, улмаар тэрбумтан эр тус улсын Ерөнхий сайдаар томилогдох боломжтой болжээ.

 

“ANO” хөдөлгөөн дангаараа парламентын 30 хувийг бүрдүүлэхээр болсон байна.

 

Сонгуулийн ирц 61 хувьтай байсан бөгөөд “ANO” хөдөлгөөн 29.6 хувийн санал авчээ. Харин “Чехийн Иргэний ардчилсан нам” 11.3 хувийн санал авч, удаалжээ. Мөн Далайн дээрэмчдийн нам анх удаагаа 10,8 хувийн санал авч, парламентад 22 суудалтай болсон байна.

 

Сонгуулийн урьдчилсан дүнг нийтэд танилцуулсаны дараа Андрей Бабиш “Өөрчлөлтийг өнөөдрөөс эхлүүлэх болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бы:
хамгийн.........ямар?
2017-10-23
Зочин:
...сонгууль зохион байгуулагдаж - гэж бичих нь зөв гэж үү?
2017-10-22