Тиллерсон Иракт гэнэтийн айлчлал хийлээ

img

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон дотоодын зөрчил мөргөлдөөн хяналтаас гарсан Ирак улсад гэнэтийн айлчлал хийсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тиллерсон Катарын Доха хот дахь айлчлалаа өндөрлүүлээд ийнхүү Багдад хотноо ирсэн байна.

 

Гэхдээ иракчууд түүний айлчлалыг эсэргүүцэн, нийслэл Багдад хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Жагсагчид “Америкчууд эх нутгаас минь савраа тат” гэх мэт лоозонгоор жигдэрсэн байв.

 

Тиллерсон “Курдууд өнгөрсөн сард тусгаар улс болох асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулсан. Уг саналын дүн Иракт дахин зөрчил мөргөлдөөн үүсгэх вий хэмээн эмээж байна. Мөн энэхүү айлчлалаар АНУ, Иракийн харилцааг сайжруулах төлөвлөгөөтэй” хэмээн мэдэгдлээ.

 

Тэрбээр Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абадитай уулзах үеэрээ ийнхүү хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ