Каталоныг тусгаар тогтнолыг зарлана гэв

Испанийн Каталон мужид энэ сарын 1-ны өдөр “Бие даасан тусгаар улс” болох асуудлаар бүх нийтийн санал асуулга болсон билээ.
Санал асуулгад оролцсон 2.2 сая иргэний 90 хувь нь “Тийм” хэмээн хариулж Каталоныг бие даасан тусгаар улс болохыг дэмжжээ.
Гэхдээ саналыг дүнг Испанийн эзэн хаан Филипп болон Ерөнхий сайд Мариано Рахой нар хууль бус хэмээн мэдэгдсэн юм.
Ерөнхий сайд өнгөрөгч долоо хоногт Каталоны удирдлагуудад хугацаа олгож, өгөгдсөн хугацаанд саналын дүнг “хүчингүй” хэмээн зарлахгүй бол тус мужийн автономат эрхийг цуцалж, шууд Мадридаас удирдах болно гэж сануулсан билээ.
Каталоны тэргүүн Карлес Пуйчдемон өчигдөр “Бид ямар ч аргаар хамаагүй Испанис салан тусгаарлах болно” хэмээн мэдэгдээд эсэргүүцлийг үл тоон “Каталоныг тусгаар улс хэмээн олон улсад тун удахгүй зарлах болно” гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ