Стивен Хокингийн бичсэн докторын ажил олны хүртээл боллоо

Британийн нэрт эрдэмтэн Стивен Хокингийн 1966 онд докторын зэрэг хамгаалж байхдаа бичсэн “Тэлж буй ертөнцийн шинж чанар” эрдмийн ажлыг өчигдөр Кембрижийн их сургуулийн өөрсдийн цахим сайтдаа нийтэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тус сургуулиас өнгөрсөн оны тавдугаар сараас хойш эрдэмтний бичсэн докторын ажлыг 200 мянга гаруй хүн үзэж, танилцахыг хүссэн байна.
Уг хүсэлт дээр үндэслэн тус сургуулийн удирдлагууд Стивен Хокингийн зөвшөөрлийн дагуу нийтийн хүртээл болгохоор болжээ.
Эрдэмтэн “Миний бүтээлийг үзэхийн тулд мөнгө төлөх хэрэггүй. Цаасан дээр бичсэн мөртүүдийг нийтийн хүртээл болгох хэрэгтэй” гэж ярьсан байна.
Стивен Хокинг уг докторын ажлаа бичиж байхдаа 24 настай байсан бөгөөд 134 хуудас бүхий эрдмийн ажил бичсэн байна. Энэхүү докторын ажлыг өнгөрсөн хугацаанд Кембрижийн их сургуулийн сургуулийн номын санд хадгалж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ