Тайландчууд бүтэн жил гашууджээ

Тайландын эзэн хаан Пхумипон Адульядет өнгөрсөн оны аравдугаар сарын 13-ны шөнө 88 насандаа таалал төгссөн билээ.
Тэрээр хаан ширээнд 18 насандаа заларч, улсаа 70 жил тасралтгүй удирдсан юм. Түүний орыг угсаа залгамжлах ханхүү Маха Вачиралонгкорн авч, тэрбээр эзэн хааны сэнтийд заларсан билээ.
Ханхүү, хаан болсныхоо дараа эцгийнхээ дурсгалыг хүндэтгэн нийслэл Бангкок хотын төвд дурсгалын цогцолбор барих зарлиг буулгасан юм.
Тэгвэл уг байгууламж тун удахгүй албан ёсоор ашиглалт орохоо болжээ. Мөн эзэн хаан аавынхаа дурсгалыг хүндэтгэн таван өдрийн гашуудал зарлаж, хүндэтгэл үзүүлэхээр болсон байна.
Эзэн хааныг таалал төгссөний дараа тус улсын Ерөнхий сайд Прают Чан-Оча орон даяар нэг жилийн гашуудал зарлаж, энэ хугацаанд ямар нэгэн жагсаал, цуглаан хийхийг хатуу хориглосон юм. Гашуудлын хугацаа удахгүй дуусгавар болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ