Эйнштэйний гар бичмэл 1.56 сая доллароор зарагджээ

img

Нэрт эрдэмтэн, Нобелийн шагналт Альберт Эйнштэйний 1922 онд бичиж байсан гар бичмэл дуудлага худалдаагаар 1.56 сая ам.доллароор зарагдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Эйнштэйн уг гар бичмэлийг япон шуудан зөөгчид талархсан сэтгэлээ илэрхийлэн дурсгаж байжээ.

 

1922 онд эрдэмтэн эр Токио хотноо ажлаар ирж байжээ. Тэрээр зочид буудалдаа байхад нь япон шуудан зөөгч түүний шууданг хүргэж өгчээ. Эрдэмтэн шуудан зөөгчид цайны мөнгөний оронд аз жаргалын талаар тэмдэглэлийн дэвтрийн цаасан дээр бичсэн цаасыг бэлэглэж байжээ.

 

Цаасан дээр “Энгийн, даруухан  амьдрал бол дуулиантай, амжилт хөөсөн амьдралаас илүү хүнд аз жаргал бэлэглэдэг юм” хэмээн бичсэн аж.

 

Дуудлага худалдаа Израйлийн Иерусалем хотноо болсон бөгөөд нэрээ нууцалсан Европ эр Эйнштэйний гар бичмэлийг 1.56 саяар авсан байна.

 

Шинжээчид “уг гар бичмэлийг 6-8 мянган ам.доллароор зарагдана” хэмээн тооцоолж байсан юм. Эйнштэйний шуудан зөөгчид өгсөн хоёр дахь гар бичмэл 240 мянган ам.доллароор зарагджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ