Курдистаныг тусгаар улс хэмээн зарлахаа түр хойшлууллаа

Иракийн автонамит муж болох Курдистанд өнгөрсөн сарын 25-нд “Тусгаар улс” болох асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдсан. Курдастинд нийт 5.2 сая иргэн бүртгэлтэй байдаг бөгөөд санал асуулгад иргэдийн 72 хувь нь оролцжээ. Саналаа өгсөн нийт иргэдийн 90 хувь нь Курдистаныг тусгаар улс болохыг дэмжсэн байна.
Багдадын эрх баригчид уг саналын хуудсыг “хууль бус” хэмээн мэдэгдэж, цэргийн ажиллагаа явуулах болсон юм. Курдистаны эрх баригчид өчигдөр тусгаар тогтнолын асуудлаа түр хугацаанд хойш тавьж, Иракийн удирдлагуудтай хэлэлцээр хийх санал тавьсан талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.
Уг хариуны хүсэлтийг Багдадын удирдлагууд харуухан өгөөгүй байна.
Цэргийн ажиллагааны хүрээнд армийнхан Курдистаны нийслэл Киркук хотноо байрлах газрын тосны нөөцүүдийг хүчээр эзлэн авч буй билээ.
Курдистаны Пешмерга гэх зэвсэгт бүлэглэл энэ оны эхээр Иракийн хэт даврагч Халифатын вант улс бүлэглэлээс хэсэгхэн газрыг чөлөөлсөн. Армийнхан уг газар руу дайрч эхэлсэн аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ