Жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ
2017-10-27

Кени улсад өнгөрсөн наймдугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдсан билээ. Сонгуулийн идэвхи тун сайн байсан бөгөөд нийт иргэдийн 91 хувь нь саналаа өгч, Ерөнхийлөгчөө сонгосон аж. Урьдчилсан байдлаар өнөөгийн Ерөнхийлөгч Ухуру Кениата улиран сонгогдох нь тодорхой болсон юм.

 

 

Харин сөрөг хүчнийг тэргүүлэн оролцсон Жубиле намыг төлөөлөн Рэйли Одинга  сонгуулийн дүнтэй санал нэгдэхгүй хэмээгээд өнөөг хүртэл эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэгвэл өчигдөр нийслэл Найбори хотноо сөрөг хүчний дэмжигчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Олон мянган жагсагчид замдаа тааралдсан машинуудыг шатааж, дэлгүүрүүдийг тонож, дээрэмджээ.

 

Уг үйл явдалтай холбогдуулан цагдаагийнхан жагсаалд оролцсон иргэдийн эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна.

 

Жагсагчид эрх баригчдаа сонгуулийн дүнг хүчингүй хэмээн зарлаж, улмаар дахин сонгууль зохион байгуулахыг шаарджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин