
Ам.долларын ханш нэмэгдсэн гэсэн үндэслэлээр нефть импортлогч компаниуд өнгөрөгч долоо хоногоос авто бензинийн үнээ 260 төгрөгөөр нэмсэн билээ.
Тэгвэл өнөөдрөөс эхэлж шатахуун түгээх станцууд авто бензинийн үнийг летр тутамд 50 төгрөгөөр буулгасан байна. Яг одоогоогийн байдлаар “Петровис” компанийн шатахуун түгээх станцууд АИ 80-1500 төгрөг, АИ 92-1800 төгрөг, ДТ -1950 төгрөгөөр худалдаалж байна. Түүнчлэн “Сод монгол” АИ-80- 1515, АИ-92-1820, ДТ-1885, АИ-95- 2000 төгрөгөөр тус тус борлуулж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ