Олимпын аварга Фабио Базилег Г.Одбаяр цэвэр яллаа

img

 

Абу Даби-2017 их дуулгын -73 кг-ын 1/8 шигшээд манай улсыг төлөөлж явсан Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт Г.Одбаяр 2016 оны Риогийн Олимпын аварга Италийн тамирчин Фабио Базилетэй учраа тааран барилдлаа. Дэлхийд данстай хоёр бөхийн барилдаан эхнээсээ барьцны төлөөх тэмцэлтэй өндөр хэмнэл дунд өрнөсөн юм. Барилдааны эхэнд манай бөх шидогоор торгуулж бага зэрэг давуу байдлыг алдсан. Гэхдээ барьцны төлөөх өрсөлдөөнд давуу байдлыг хоёр дарааллан авч эсрэг тамирчнаа идэвхигүй харагдуулж чадсанаар хоёр бөхийн шидо торгууль тэнцсэн. Ингээд барилдааны цаг дуусахад 10 секунд дутуу байхад манай бөх хөмөрч эхний вазаригаа авсан. Үүний дараа Фабио Базиле үнэлгээгээ нөхөх гэж улайрч дайрахад нь дагуулж мэх хийгээд цэвэр ялалт авч чадлаа.

 

Ингэснээр манай бөх хэсгийн аваргын төлөө барилдах эрхээ авч байна.

 

Б.Энх-Амгалан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Мундаг залуудаа амжилт хусэе. Чаднаа аа чадна чадал чинь байна аа байна.
2017-10-28
ccc:
yaag unene
2017-10-28
Зочин:
Одбаяр жоохон эрт гарч ирсэн бол сайн бх байлаа. Даанч энэ жинд нь цагаанбаатар хурдан зодог тайлахгүй дэмий цаг алдаж жин өгсөж ирээд баллаад хаясан
2017-10-28
ccc:
yaag unene
Зочин:
yoo arai zaluuhan bsn bol shidiig uzuulj bgaad ene zaluug nuhuruu bolgoh blaa kkk.Yostoi kuul zaluu
2017-10-28
Зочин:
olimp bolohoor yalagdana doo
2017-10-27