53 эмэгтэйд санаатай “ДОХ” тараасан залууд 24 жилийн ял оноолоо

img

Италийн шүүхээс санаатайгаар 50 гаруй эмэгтэйд “ДОХ” тараасан Валентино Таллуто гэх залууд 24 жилийн ял оноосон талаар “www.thelocal.it” сайт мэдээллээ.

 

 

Нягтлан бодогч мэргэжилтэй тэрбээр арван жилийн өмнө "ДОХ" туссан нь тогтоогдсон аж.

 

Тэрбээр өнгөрсөн хугацаанд ямар ч хамгаалалтгүйгээр 53 бүсгүйтэй бэлгийн харьцаанд орж улмаар бэлгийн замын халдварт өвчинг санаатайгаар тараажээ.

 

Түүнтэй бэлгийн харьцаанд орж, улмаар халдвар аваад буй эмэгтэйчүүдийн хамгийн залуу нь 14 настай хэмээн албаны эх сурвалж мэдээлэв.

 

Тэрбээр хохирогч бүсгүйчүүдтэй “Hearty Style” гэх танилцах сайтын тусламжтай танилцаж, урхиндаа оруулдаг байжээ.

 

Шүүхийн үеэр Валентино Таллутогийн өмгөөлөгч “Тэрбээр санаатайгаар эмэгтэйчүүдэд халдвар тараагаагүй” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mj:
Hugiin sda
2017-10-29