Обама шүүгчийн сонгон шалгаруулалтад орно

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Иллиной муж улсад шүүгчээр ажиллахаар төлөвлөж буй талаар ойрын эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Обама шүүгчээр ажиллахын тулд ирэх оны есдүгээр сард шүүгчийн сонгон шалгаруулалтад орохоор бэлтгэлээ хангаж буй гэнэ.
АНУ-ыг найман жилийн турш удирдсан тус улсын анхны өнгөт арьст Ерөнхийлөгч Обама өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд Бүгд Найрамдах намаас сонгогдсон тэрбумтан Дональд Трампт бүх эрх мэдлээ шилжүүлэн өгсөн юм.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд амралттай байсан билээ.
Обама “Харвард”-ын их сургуулийг Хуульчийн мэргэжлээр төгссөн бөгөөд Чикагогийн хуулийн сургуульд 12 жил лекц уншихаас гадна сенатын гишүүн болохоосоо өмнө хүний эрхийн хуульчаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Түүнээс гадна Билл Клинтон, Жорж Вашингтон эрх мэдлээ дараагийн хүндээ шилжүүлэн өгснийхөө дараа шүүгчийн сонгон шалгаруулалтад орж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ