Рок эн Ролл марафон БНХАУ-д анх удаагаа боллоо

Энэ амралтын өдрүүдээр БНХАУ-ын Сичуан мужийн Дүжяньян хотод Рок эн Ролл Ченгду 2017 марафон болж өнгөрлөө. Уг марафонд 37 орны 100000 гүйгч оролцсон байна. Уг уралдааны тэргүүн байранд эрэгтэй гүйгчдээс Жао Хао, эмэгтэй төрөлд Мо Зилинь нар орсон байна.
Уг “Рок эн ролл” марафон нь 30 хот дамжин зохиогдож, 500000 гаруй гүйгч оролцдог дэлхийн хамгийн том цуврал марафонуудын нэг юм. Харин Дүжяньян хот нь уг марафоныг хүлээн авч буй анхны Азийн хот болж түүхэнд бичигдэж байна.
Уг марафоны онцлог нь зориулж байгуулсан арван цэг дээр хөгжим хангинаж байх бөгөөд оролцогчид уралдааны турш рок эн ролл хөгжимийг сонсож мэдрэх боломжтой аж. Энэ удаагийн барианы зурвасын ойролцоо Хятадын 7 шинэ хамтлаг байлаа. Яао, Ашура, Өмнөд арал нарын хамтлагууд урилгаар ирж, барианы зурваст өөрсдийн үзүүлбэрээ толилуулсан юм.
Уг марафоны зохион байгуулагч Жэфф Эдвардс “Хятад улс уг марафоныг сайхан хүлээж авлаа. Жил бүр сая сая хүн спортоор хичээллэж эхэлдэг. Бээжингийн марафон болон Шанхайн ОУ-ын марафон нар бол үнэхээр сэтгэл хөдлөм юм. Манай марафон ч гэсэн цаашид Хятадын олон хотуудад зохиогддог болно гэдэг бүрэн итгэлтэй байна. Гүйлтийн спорт бол уйтгартай зүйл биш. Харин ч хөгжилтэй зүйл шүү дээ” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Б.Энх-Амгалан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ