Оюутны 2017 оны улсын аваргууд тодорлоо

img

 

Монголын даамын холбоо, Их дээд сургуулиудын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулсан зуун буудалт даамын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-29-ний өдрүүдэд Техник технологийн дээд сургууль дээр боллоо. 11 дэх жилдээ зохиогдсон тус тэмцээнд  20 гаруй их, дээд сургуулиудын эрэгтэй 33, эмэгтэй 17 даамчин өрсөлдсөн юм.

 

Эрэгтэйчүүд Швейцарь системээр 8 өрөг тоглож дүнгээ гаргахад ДДХМ Ц.Отгонбилэг 13 оноо авсан амжилтаар тэргүүлж, ДДХМ Б.Мөнхжин 13, спортын дэд мастер Б.Пүрэвжаргал 12 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртлээ. Шагналт IV-V байранд дэд мастер Т.Лувсангончиг 12, ДДХМ Ц.Сүхбат 11 оноогоор шалгарсан байна. Ц.Отгонбилэгийн хувьд оюутны УАШТ-д гурван жил дараалан түрүүлж байгаа нь энэ юм.

 

Эмэгтэйчүүд мөн Швейцарь системээр 7 өрөг тоглоход ОУИМ М.Нямжаргал зуун хувийн амжилтаар манлайлж, мөн л тус тэмцээнд гурав дахиа аваргалав. Мөнгөн медалийг ДДХМ А.Дашбаяр 10, хүрэл медалийг спортын дэд мастер Б.Энх-Амар 9 оноогоор хүртлээ. Харин Спортын мастер Э.Саранзаяа 9, дэд мастер А.Цэвээн 8 оноогоор шагналт байр эзэлжээ.

 

Г.Баяраа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ