Каталоныг тусгаар улс биш гэв

img

Испанийн Каталон муж энэ амралтын өдөр тусгаар улс хэмээн өөрсдийгөө тунхагласан билээ.

 

 

Тус мужид энэ сарын эхээр бүх нийтийн санал асуулга болсон бөгөөд санал хураалтад оролцсон 2.2 сая иргэний 90 хувь нь “Каталоныг тусгаар улс” болохыг дэмжсэн юм.

 

Тэгвэл Каталоны нийслэл Барселон хотноо тусгаар болохыг эсэргүүцэж, хэсэг жагсаал зохион байгуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Жагсаалд оролцогчид бүгдээрээ каталончууд байсан гэнэ. Тэд Каталоныг далбааг барьцгааж, баяраа тэмдэглэж байсан иргэдтэй зөрчилдсөн талаар албаныхан уламжлав.

 

Жагсагчдын дунд Испанийн Эрүүл мэндийн сайд болон Каталонийн тусгаар тогтнолыг эсэргүүцэгчид нэгдсэн байна.

 

“Испани мандан бадраг”, “Бид бүгд Каталоничууд”, “Тусгаар тогтнолыг баримтлагсдыг барьж хорь” гэх жагсагчид жигдэрчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Каталоны нийслэл Барселон кккк. Каталон испаний муж шуудээ гэж. Нягтлаад нийтлэж байгаарай. Газар зуйн хичээлээ давтаарай сэтгуулчээ
2017-10-31