Ракка хотноо гурван жилийн дараа хос хуримлав

img

Сирийн армийнхан 100 хувь чөлөөлөөд буй Ракка хотноо гурван жилийн дараа анх удаагаа хуримын ёслол болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Ийнхүү гурван жилийн дараа анх удаагаа тус хотноо олон хүн оролцсон хурим болж буй гэнэ.

 

 

Террористуудын эсрэг тэмцэж явсан Ахмед ийнхүү өөрийн төрсөн хотдоо хайртай бүсгүйтэйгээ гэр бүл боллоо хэмээн энхийн элч нарт ярьжээ.

 

Хуримын ёслолд 100 орчим хүн оролцсон бөгөөд армийнхан аюулгүй байдлын үүднээс ёслол болж байсан газрын ойр орчимд хамгаалалтад гарсан байна.

 

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл өнгөрсөн 2014 оны нэгдүгээр сард Ракка хотын 70 орчим хувийг хяналтадаа авч, өөрсдийн нийслэлээ хэмээн олон улсад зарласан юм.

 

Сириийн армийнхан өнгөрсөн есдүгээр сард АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвслийн тусламжтай хотод бүгээд байсан террористуудыг амжилттай устгасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ