Алдагдсан зураг

img

 

 

Испанийн хөлбөмбөгийн шигшээ багийн ирэх 2018 оны ДАШТ-ээр өмсөх өмсгөлийг зураг алдагджээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ нь Испанийн шигшээ багийн 1-р өмсгөл буюу эзэн багаар хийх тоглолтод өмсөх хувцасны зураг байсан аж.

 

Германы үйлдвэрлэгч Адидас компанид үйлдвэрлэгдэх уг өмсгөлийг ирэх 11-р сарын дундуур танилцуулах байсан бол нөгөө өмсгөлийг ирэх 2018 оны 3-р сард албан ёсоор танилцуулах байсан юм.

 

Алдагдсан зурагнуудыг харвал энэхүү өмсгөл нь Испанийн шигшээ багийн 1994 оны ДАШТ-д өмссөн хувцастай тун ойролцоо загвартай байсан байна. Мөн хөх өнгийн богино өмд, хар өнгийн оймсыг сонгосон зэрэг нь тухайн үеийн загвартай дөхөж байгаа юм. 

 

Г.Баяраа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ