Сайфулло Сайповыг хэт даврагч хэмээн сэжиглэж байна

АНУ-ын Нью Йорк хотын Манхеттэн дүүрэгт террорист халдлага болж, найман хүн амиа алджээ. Мөн 15 хүн бэртэж, эмнэлэгийн тусламж авсан байна. Узбекстан гаралтай Сайфулло Сайпов гэх 29 настай эр цагаан өнгийн ачааны машинаар унадаг дугуйтай иргэдийг дайрчээ.
Улмаар тэрбээр гартаа хийн буу барьж, “Аллах Акбар” буюу “Аллах агуу юм” хэмээн орилсон байна. цагдаагийнхан шуурхай ажиллаж, түүнийг амьдаар нь баривчилсан болохыг Нью-Йорк хотын дарга Билл де Блазио мэдэгдлээ. Одоогоор түүнээс мэдүүлэг авч эхэлсэн бөгөөд халдлагчийг Иракийн хэт даврагч Халифатын вант улс бүлэглэлтэй холбоотой хэмээн таамаглаж байна.
Сайфулло Сайпов баригдах үедээ “Исламын улс” хэмээн хэлсэн талаар ойрын эх сурвалжууд мэдээлэв. Тэрбээр долоон жилийн өмнө АНУ-д ирж, улмаар өнгөрсөн хугацаанд Флорида мужид амьдрах болсон байна.
Цагдаагийнхан түүнийг амьдаар нь баривчилжээ. Нью Йорк хотноо 2001 оны есдүгээр сард болсон ихэр худалдаанд төвд гарсан халдлагаас хойш ийм олон хүний аминд хүрсэн халдлага сүүлийн 16 жил болоогүй гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ