Халдлагын дараа Трамп жиргэв

АНУ-ын Нью Йорк хотноо террорист хадлага болж, найман хүн харамсалтайгаар амиа алджээ. Мөн 15 хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдээд байна.
Ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн хугацаан дахь анхны халдлага Нью Йорк хотноо боллоо.
Цагаан ордны тэргүүн өөрийн твиттер хуудастаа “Галзуу этгээд халдлага үйлдсэн бололтой. Нью Йорк хотын халдлагад өртсөн хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. Бурхан, эх орон чинь та бүхэнтэй хамт шүү” гэж жиргэжээ
Цагдаагийнхан халдлага үйлдсэн Узбекстан гаралтай Сайфулло Сайпов гэх 29 настай эрийг амьдаар нь баривчлаад байна.
Тэрбээр цагаан өнгийн ачааны машинтай иргэдийг дайрсан юм. Улмаар тэрбээр машинаасаа бууж “Аллах агуу юм” хэмээн хашгирч байжээ. Машинаас хийн буу болон олон тооны тоглоомон бууг олсон аж.
Эрх баригчид түүнийг Иракийн хэт даврагч "Халифатын вант улс" бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэж байна. Учир нь халдлага үйлдсэн машин дотроос "Исламын улсад үнэнч байх болно" хэмээн бичсэн цаасыг цагдаагийнхан олсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ