Трамп: Ногоон картны сугалааг зогсоох хэрэгтэй

img

АНУ-ын Нью Йорк хотноо “террорист халдлага” гарлаа хэмээн эрх баригчид мэдээллээ. Нью Йорк хотын Манхеттэн дүүрэгт ачааны машинтай нэгэн этгээд иргэдийг дайрсан юм. Уг үйл явдлын улмаас найман хүн амиа алдаж, 15 хүн шархадсан аж.

 

 

Цагдаагийнхан дээрх халдлагыг үйлдсэн Узбекстан гаралтай Сайфулло Сайпов гэх 29 настай эрийг баривчлаад байна. Түүнээс мэдүүлэг авч буй бөгөөд Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн хөлсний цэрэг хэмээн таамаглаж буй юм.

 

Тэгвэл тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп халдлагатай холбогдуулан мэдэгдэл хийх үедээ АНУ-д ажиллаж, амьдрах боломжийг дэлхийн улс орнуудын иргэдэд олгодог “Ногоон карт”-ны сугалааг хүчингүй болгох хэрэгтэй хэмээн мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

Ерөнхийлөгч ийнхүү мэдэгдсэн шалтгаанаа "Нью Йорк хотноо халдсан этгээд долоон жилийн өмнө Ногоон картны сугалаанд хожиж, улмаар АНУ-д ирсэн” гэж тайлбарлажээ.

 

Гэхдээ албаныхан Сайфулло Сайповыг хэрхэн АНУ-д ирсэнийг олохоор ажиллаж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХЭХЭ:
ҮХЭРНҮҮДЭЭ ТА НАРТ ЯМАР ХАМАА БАЙНАА
2017-11-02
Зочин:
Трампыг дэмжиж байна. Ногоон картыг бүр зогсоох хэрэгтэй
2017-11-02
Зочин:
Ok Nice !!! Trump GOOD
2017-11-02