Цахилгаан станцад дэлбэрэлт болжээ

Энэтхэгийн Уттар Прадеш мужийн хойд хэсэгт байрлах нүүрсээр ажилладаг цахилгаан станцад хүчтэй дэлбэрэлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уг ослын улмаас 16 хүн амиа алдаж, 100 орчим хүн шархадсан гэнэ. Амиа алдагсад бүгдээрээ тус станцын ажилчид байжээ.
Шархадсан хүмүүсийн 80 орчмыг нь яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй гэнэ.
Дэлбэрэлт болохоос хэдхэн минутын өмнө хүчтэй дуу чимээ гарсан хэмээн гэрчүүд өгүүлэв.
Ажилчдын яаран станцыг орхин гарах дэлбэрэлт болсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ