“Лотте” группын эзэнд 10 жилийн ял төлөвлөжээ

Өмнөд Солонгосын “Лотте” группын эзэн Шин Кюк Хог татвараас зайлсхийлсэн хэмээн буруутгаж, тус улсын прокурорууд арван жилийн ял төлөвлөсөн тухай “www.straitstimes.com” сайт мэдээллээ.
Өдгөө 94 настай Шин Кюк Хо уг компанийг 1949 онд Токиод байгуулсан юм.
Тэрбээр Лотте” группын удирдлагын зөвлөлд багтдаггүй гэр бүл, нууц амрагтаа их хэмжээний мөнгийг нууцаар өгч, компанидаа 69.7 сая ам.долларын хохирол учруулсан хэмээн буруутгагджээ.
Мөнгө авсан эдгээр хүмүүст мөн 3-5 жилийн ял төлөвлөсөн байна. Түүнийг ял эдлээд зогсохгүй 300 сая воны торгуулийг улсад төлөх ёстой хэмээн Сөүлийн прокурорын газраас уламжлав.
Шин Кюк Хо өчигдөр Сөүлийн байранд ирэхдээ тэргэнцэр дээр сууснаас гадна хүмүүсийн хэлж буйг ойлгохгүй байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ