Иракийн Мосул хотноо 741 иргэн амиа алджээ

img

Иракийн Мосул хотноо 741 иргэн амиа алдсан талаар НҮБ-ын хүний эрхийн тайланд дурьжээ.

 

 

Хэт даврагч “Халифатын вант  улс” бүлэглэлийн алан хядах ажиллагааны үеэр дээрх иргэдийн зарим нь амиа алдсан бол мөн олон иргэн ямар ч шалтаангүйгээр цаазаар авах ялаар шийтгүүлсэн гэнэ. Террористууд энгийн иргэдийг бамбайгаа болгож, амиа золиослох халдлагад татан оролцуулдаг байжээ.

 

Армийнхан Мосул хотыг чөлөөлөх ажиллагаа явуулах үед террористууд уур хилэндээ олон хүмүүсийг шалтгаангүйгээр хөнөөсөн гэнэ. Энэ талаар НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан захирал Зеид Рауд Аль Хуссейн “Тэд хариуцлага хүлээх эрхтэй” гэж мэдэгджээ.

 

Мөн НҮБ бүрэн эрхийнхээ хүрээнд “Иракт болж буй хүчирхийлэлийг мөрдөн шалгах”-аар болсон гэнэ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлсэн террористуудыг Иракаас хөөж гаргах цэргийн ажиллагааны үеэр 461 энгийн иргэн амиа алджээ.  Иракийн армийнхан АНУ-ын агаарын хүчний дэмжлэгтэйгээр өнөөг хүртэл террористуудтай тэмцэж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ