Бутаны бяцхан ханхүү анхны айлчлалаа Энэтхэгт хийлээ

Бутан улсын эзэн хаан Жигме Кхесар Намгья Вангчукийн гэргий, хатан Жецун Пема нар Энэтхэг улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж буй талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Уг айлчлал дөрвөн өдөр үргэлжлэх юм.
Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд Бутаны угсаа залгамжлах ханхүү Жигме Намгуел Вангчук багтсан нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди хүндэт зочдоо зүгээр ч нэг албан өрөөндөө хүлээн авалгүй гэртээ урьсан аж.
Тэрбээр бяцхан ханхүү хөлбөмбөгийн бөмбөг бэлэглэсэн аж. Моди “Ханхүүтэй уулзах сайхан байлаа” гэж хэлжээ. Бутаны угсаа залгамжлах ханхүү өнгөрсөн оны зургаадугаар сард төрсөн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ