Сайпов Исламын улсын туг өрөөндөө байршуулахыг хүсчээ

img

АНУ-ын Нью Йорк хотын Манхеттэн дүүрэгт энэ амралтын өдөр террорист халддлага гарсан билээ. Халдлагын улмаас найман хүн амиа алдаж, 15 хүн шархадсан аж.

 

 

Халдлагыг  Узбекстан гаралтай Сайфулло Сайпов гэх 29 настай эрийг баривчилж, мэдүүлэг авч эхлээд байна. Цагдаагийнхан Сайфулло Сайповыг амьдаар нь баривчлахын тулд нэг хөлийг нь буудаж, гэмтээсэн билээ.

 

Түүнд хагалгаа хийсэн бөгөөд өчигдөр тэрбээр хэвтэж буй эмнэлэгийнхээ өрөөнд Исламын улсын тугийг байршуулахыг хүсчээ.

 

Халдлага үйлдэгч анхны мэдүүлгийнхээ үеэр “Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн нэрийн өмнөөс АНУ-д халдлага үйлдсэн” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн “Би Бруклин гүүрэн дээр халдлага үйлдэх гэж байсан. Гэхдээ хэсэг хугацааны дараа бодлоо өөрчилсөн” гэсэн байна.

 

Түүний халдлага үйлдэхдээ ашигласан ачааны машинаас тус бүлэглэлд үнэнч байхаа тангарагласан бичиг олдсон учир түүнийг Исламын улстай холбоотой хэмээн АНУ үзэж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Трамп:
Маш их учиртай ха ха ха
2017-11-03
Зочин:
Энэ зураг нь ямар учиртай юм бэ
2017-11-03