Трамп, Абегээс Пхеньяны харвасан пуужинг яагаад устгаагүйг нь асуужээ

Хойд Солонгос улс өнгөрсөн наймдугаар сарын 29, есдүгээр сарын 15-нд хоёр ч Японы Хоккайдо арлыг дээгүүр алсын тусгалтай пуужин харвасан билээ.
Энэхүү пуужин Японы ард түмэн болон газар шороонд нь аюул заналхийлэл учруулаагүй учраас хариу арга хэмжээ аваагүй хэмээн тус улсын Ерөнхий сайд Шинзо Абе мэдэгдсэн удаатай.
Тэгвэл Япон улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп айлчллаа эхлэхээсээ өмнө Ерөнхий сайд Абетэй утсаар ярих үедээ “Пхеньяны харвасан пуужинг яагаад замд нь устгаагүй” талаар асуусан байна.
Абе “Японы Өөрийгөө Хамгаалах Хүчин дээрх пуужинг Японы газар нутагт аюул учруулахгүй гэдгийг мэдсэн учир хариу арга хэмжээ аваагүй. Хэрвээ энэхүү пуужинг устгасан бол Пхеньян дахин цохилт өгөх байсан” хэмээн тайлбарлажээ.
Трампын Японд хийж буй айлчлалын гол зорилго Хойд Солонгосын цөмийн заналхийллийг зогсоох явдал юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ