БНХАУ-ын алслагдсан хот, муж, тосгонд амьдардаг Христийн шашинтай иргэдийг Есүс Христийн оронд тус улсын Ерөнхийлөгч Си Зиньпинийг тахин шүтэх улмаар, Есүсийн зургийг Си даргын зургаар солихыг уриалсан талаар www.koreatimes.co.kr сайт мэдээллээ.
Бээжингийн эрх баригчид алслагдсан мужийн ядуу иргэдиийг хамруулсан “ядуурлаас гаргах үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлж буй юм.
Уг хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд иргэдийг гэртээ байгаа Есүс Христийн зургийг Си Зиньпиний хөрөг зургаар солихыг даалгасан байна.
Иргэд ч уг ажилд идэвхтэй оролцож байгаа гэнэ. Иргэд Си даргын зургийг авах гэж дугаарлан зогсох болжээ.
Жянши мужийн ЮйГань дүүрэг бол тус улсын хамгийн олон оршин суугчтай бас хамгийн ядуу дүүрэг билээ. Тус дүүргийн 11 хувь нь ядуурлын доод түвшинд амьдардаг бол нийт оршин суугчдын 10 дээш хувь нь Христийн шашинтан аж.
Одоогоор дээрх дүүргийн 600 мянган оршин суугч Есүс Христийн зургийн оронд Си Зиньпиний инээж буй зургаар сольсон байна. Зургийн дор “Си Зиньпин таны амьдралыг өөрчлөх болно” хэмээн бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |