14 настай охиныг терроризмыг дэмжсэн хэмээн баривчилжээ

Их Британийн Лондон хотын цагдаагийнхан терроризмыг дэмжсэн гэх шалтгаанаар 14 настай охиныг баривчилсан талаар “www.buzz.ie” сайт мэдээллээ.
Цагдаагийнхан өчигдөр Лондонгийн өмнөд хэсэгт байрлах гэрээс нь охиныг баривчилж, цагдаагийн хэлтэст хүргэсэн байна.
Охиныг терроризмыг санхүүжүүлсэн, нэг этгээдэд халдлага үйлдэхэд нь туслалцаа үзүүлсэн хэмээн сэжиглэж буй гэнэ.
Халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдийн хэн болохыг цагдаагийнхан нийтэд задруулахаас эрс татгалзсан бөгөөд халдлагыг урьдчилан зогсоосон гэлээ.
Өнгөрсөн есдүгээр сард Лондон халдлага болж, 30 гаруй хүн амиа алдсан. Уг халдлагын дараа Ерөнхий сайд Тереза Мэй интернэт болон олон нийтийн сүлжээгээр террористуудтай харьцаж, мэдээлэл өгсөн хүмүүсийг баривчлахыг цагдаагийн албан хаагчдад даалгасан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ